1. Өөрийнхөө талаар ярихгүй юу?

Энэ бол хамгийн түгээмэл бөгөөд ярилцлагын хамгийн эхний асуулт юм. Туршлагагүй ажил горилогчид ихэвчлэн өөрийнхөө төрж өссөн газар, сурсан сургууль, эцэг эх гэх мэт амьдралын түүхээ “хүүрнэн” өгүүлж ажил олгогчдыг “залхаадаг”. Хэрэв та энэ ажилд орохыг хүсч байгаа бол доорхи зөвлөмжийг дагаарай.

Энэ асуулт нь танд өөрийгөө энэ ажилд яг тохирох хүн мөн гэдгийг илэрхийлэх, анхаарлыг нь татах алтан боломж юм. Эхний сэтгэгдэл хамгийн чухал шүү дээ. Та энэ асуултад, өөрийнхөө ур чадваруудаа дурдаж, жишээгээр батлан хариулах нь зүйтэй. Би энэ асуултын хариултыг Одоо-Өнгөрсөн-Ирээдүй гэж томьёолох дуртай. Учир нь энэ асуултад хариулахдаа, одоо би хэн болох, өнгөрсөнд хэн байсан, ирээдүйд хэн болохоо илэрхийлдэг.

Жишээ хариулт:

Би програмист мэргэжилтэй(одоо), програмистаар ажилласан 6 жилийн туршлагатай(өнгөрсөн, мөн туршлага, ур чадвараа илэрхийлэх эхлэлээ тавьж байна). Энэ хугацаанд Microsoft ERP, цаг бүртгэлийн системийн хөгжүүлэлт, онлайн шалгалт авах програмын төслүүд дээр програм хөгжүүлэлтийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Төслүүдэд ажиллахад код бичих, сүлжээний орчинд ажиллах, системчлэл, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх ур чадваруудад суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн (жишээгээр батлан харуулж байна). Цаашид баг удирдаж, томоохон төсөл дээр өөрийн ур чадвараа сорих зорилготой (ирээдүй). Иймд удирдах, манлайлах ур чадвараа хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж боддог (ирээдүй).

2. Та ажлын байрны талаархи мэдээллийг хаанаас авсан бэ?

Тухайн байгууллагад ажилд орохыг сонирхож байгаагаа илэрхийлэх боломж. Түүнчлэн байгууллагын талаархи мэдээлэлтэй гэдгээ илэрхийлэх нь нэмэлт оноо авах боломж юм. Гэхдээ хэтэрхий нурших хэрэггүй.

Жишээ хариулт:

Танай байгууллага нь програм хангамжийн хамгийн шилдэг байгууллага. Энэ байгууллагад ажилласнаар сурж хөгжих, шилдэг хамт олонтой хамтран ажиллах нь миний хувьд чухал үнэ цэнэтэй явдал юм (байгууллагын талаар мэдээлэлтэй гэдгээ илэрхийлж байна). Иймээс танайд надад тохирох ажлын байр гарахыг хүлээж байсан бөгөөд, энэ боломж олдсонд баяртай байна (байгууллагыг сонирхож байгаагаа илэрхийллээ).

Хэрэв та ажлын заруудаас сонгож тухайн байгууллагад анкетаа явуулсан бол яагаад тухайн байгууллагын зар бусдаас онцгой харагдснаа илэрхийлбэл зүйтэй. (Ажлын цаг, ажлын нөхцөл, цалин, тавигдах шаардлага, компанийн танилцуулга, зарын онцлог байдал гэх мэт юу ч байж болно)

3. Өөрийнхөө талаар ярихгүй юу?

Энэ асуултыг таниас асууж байвал та тун азтай байна. Танд өөрийгөө энэ ажилд яг тохирно гэдгийг илэрхийлэх боломж юм. Иймд та тухайн ажлын байрны ур чадварын шаардлагыг хангана, тухайн байгууллагын соёлд нийцнэ гэдгээ илэрхийлээрэй.

Жишээ хариулт:

Энэ ажлын байрны зорилго нь ERP програмын хөгжүүлэлт юм. Миний хувьд ERP хөгжүүлэлт дээр ажиллаж байсан туршлагатай, мөн энэ чиглэлээр цаашид өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Иймээс би мэргэжлийн ур чадвар, сонирхлынхоо хувьд энэ ажлын байранд яг тохирно гэж үзэж байгаа юм. (ур чадварын шаардлагыг хангана гэдгээ илэрхийллээ)

4. Та өөрийгөө 5 жилийн дараа хэн болсон байна гэж төсөөлж байна вэ?

Энэ асуултад та өөрийн хувийн амьдралаас илүүтэй ажил мэргэжлийнхээ зүгээс карьер, амбиц, зорилгынхоо талаар хариулах нь оновчтой. Хувийн амьдралдаа гэр бүлтэй, 2 хүүхэдтэй, байртай, машинтай гэх мэт хариулт нь оновчгүй хариулт юм.

Жишээ хариулт:

Би таван жилийн дараа миний бичсэн ERP програмыг ихэнхи байгууллага ашиглаж, байгууллагууд одоогийнхоосоо илүү өндөр бүтээмжтэй ажилладаг болно гэж төсөөлдөг. Энэ нь Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж, би өөрийнхөө бүтээлээр бахархах болно. Ингэснээрээ би мэргэжлийнхээ салбарт шилдгүүдийн нэг нь болсон байна.

5. Өмнөх ажлаасаа яагаад гарсан бэ?

Та ажлын туршлагатай л бол, энэ асуулт танд зайлшгүй ирнэ. Энэ асуултад өмнөх ажлаа муулахаас илүүтэй, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа сорих илүү боломж гарсан гэсэн тайлбар өгвөл зохимжтой.

Жишээ хариулт: