Тавигдах шаардлага

- Гадаадын болон дотоодын их сургуулиудыг олон улсын худалдаа, маркетингийн чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн

- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай

- Дистербьютер компанийн эсвэл дотоодын худалдаа, түгээлтийн компанийн онцлогыг мэддэг, маркетингийн албанд нь удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

- Бизнес, стратегийн түвшинд ойлголттой

- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, манлайлах, бусдаар ажил гүйцэтгүүлж, гүйцэтгэлийг хянаж дүгнэх, ажиллагсадыг сэдэлжүүлж идэвхижүүлж чаддаг 

- Ажлаа тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай

- Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй / Ажлын шаардлагаар гадны харилцагчидтай амаар болон бичгээр харилцах, хүлээж авч уулзах /


Хийж гүйцэтгэх ажил үүрэг

- Наран Фүүдс ХХКомпанийн нэгдсэн маркетингийн бодлого /хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, сувгийн бодлого, хамтран ажиллах байгууллага сонгон шалгаруулах, гэрээний үнэ нөхцөл тохирох, сошиал маркетинг, дижитал маркетинг/ - ийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,

- Бизнесийн үйл ажиллагаа менежментийг дэмжих, туслах, заавар зөвлөмж өгөх, дүгнэх,

- Гадаад, дотоод зах зээлийн судалгаа, маркетингийн орчин үеийн чиг хандлага хөгжлийн судалгаа гэх мэт иж бүрэн судалгаа шинжилгээг хийх, дүн шинжилгээнд харьцуулалт хийж, үнэн зөв мэдээллээр хангах,

- Брэндийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, таниулах, худалдан авалтыг нэмэгдүүлэх

- Төсөл боловсруулах, гүйцэтгэлийг удирдаж ажиллах

 

Та өөрийн бэлдсэн танилцуулга /CV/, ажилд орох хүсэлтээ /cover letter/ hr@naranfoods.mn хаягаар явуулна уу.

Бид Таныг байгууллагын хөгжлөө даган тэлж буй групп компанийн удирдлагын 
ЧАДВАРЛАГ, ЭРЧ ХҮЧТЭЙ хамт олонд нэгдэн, өөрчлөлтийг өрнүүлэхэд авъяас чадвараа сорихыг урьж байна!


Бусад